Шүүмж

Говь-Алтайн Цээл суман дахь хүсэл биелүүлэгч луут гол – ХУДАЛ


AVIRA GameStore гэх фэйсбүүк пэйжээс 2023.11.18-нд “Говь Алтай аймгийн Цээл суман дахь хүсэл биелүүлэгч луут гол. Юмыг яаж мэдэхэв хүсэлээ бодоод шэйр” гэсэн пост оруулжээ.

Уг постыг 7.3К хүн шэйрлэсэн ба 150 хүн инээж байгаа эможи дарснаас бусад 538 хүн итгэснээ илэрхийлж лайк болон бусад эможи дарсан байна.

Factcheck:

Уг зургийг нягталлаа. Ингэхдээ зураг нягтлахад ашигладаг Google search болон tineye сайтуудыг ашиглалаа.

Эдгээр хоёр хайлтын системийн аль аль нь дээрх зургийг Португал улсад байдаг Оделеит гол болохыг олон илэрцээр гарган ирж байна.

Уг голын зургийг анх Английн гэрэл зурагчин Стив Ричардс дээрээс дарж, 2010.08.12-нд фото зургийн сошиал платформ болох Flickr-т нийтэлснээр олны анхаарлыг татаж, улмаар Blue dragon river буюу Хөх луу хэмээн хоч нэрээр хүмүүс мэдэх болжээ.

Тиймээс Говь-Алтай аймгийн Цээл суман дахь хүсэл биелүүлэгч луут гол гэдэг нь олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ мэдээлэл байна.

Эх сурвалж:

  • Google photo
  • Tineye
  • Flickr

The post Говь-Алтайн Цээл суман дахь хүсэл биелүүлэгч луут гол – ХУДАЛ appeared first on FACTCHECK.



Fact check Mongolia нягтлав

Related posts

Монголд эмэгтэй гишүүн, сайд, захирлын эзлэх хувь АНУ, Англи, Японоос илүү эсэхийг нягталлаа

Admin

УИХ, Засгийн газар хуулиа мөрддөг үү?

Admin

Монголын 10-15 насны 100 хүүхдийн 11 нь амиа хорлож байна – ТАШАА

Admin

Leave a Comment