Яамдын мэдээ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ КАНАД УЛСАД АЙЛЧИЛНА


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли-гийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Канад Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Парламентын Нийтийн танхимын даргад бараалхаж, Канад Улсын Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, Канад-Монголын парламентын бүлгийн гишүүд, Засгийн газрын зарим гишүүдтэй уулзана.

Уулзалт, хэлэлцээний үеэр Канад Улстай хөгжүүлж буй “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд хоёр талын харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хэрэгжиж байгаа гэдгээрээ онцлог юм.





Source link

Related posts

“МОНГОЛ УЛСЫН ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВРИЙН ИРЭЭДҮЙ: СОРИЛТ БА БОЛОМЖ” СЭДЭВТ ЦАХИМ СЕМИНАР БОЛОВ

Admin

ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ХАЯШИ ЁШИМАСА-ГИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ

Admin

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ КАНАД УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮД, ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДАЛ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙД МАРСИ ЙЕН-ТЭЙ УУЛЗАВ

Admin

Leave a Comment