ДУУЛИАН

Сайд Л.Энх-Амгалан руу халдсан этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж байна

УИХ, Засгийн Газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан өчигдөр 17:40 цагийн орчимд халдлагад өртсөн билээ. Тодруулбал Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны гадаа явж байхад нь түүн рүү иргэн Д.Совд хутгатай дайрч, нүдний шилийг нь эвдэн, нүүрэнд нь гэмтэл учруулсан юм.

Д.Совд нь сурагчдад вакцин хийхийг эсэргүүцэн буй гэх бөгөөд тэрээр УИХ-н 2020 оны сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж, Л.Энх-Амгалантай өрсөлдөж байсан гэнэ.

Иргэн Д.Совдод цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

С.Сарнай

Related posts

Монголын дипломатчид 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-д баригдлаа

Admin

М.Энхболдыг огцруулах жагсаалд оролцох хүмүүст өгөх 10 зөвлөмж

Admin

Г.Батхүү агсны охин дүү Хан-Уулд, хүү нь Өвөрхангайд УИХ-д нэр дэвшинэ

Admin

Leave a Comment