Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтэл учруулсан олимпын аварга Н.Түвшинбаярыг өнөөдрөөс цагдан хорьжээ. Хохирогч Э.Энхбатын өмгөөлөгчийн зүгээс уг саналыг прокурорт хүргүүлсний дагуу Н.Түвшинбаярт авагдсан байсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, ийнхүү цагдан хорих шийдвэрийг шүүх гаргасан байна.
Э.Энхбатых хувьд биеийн байдал маш хүнд Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.
Уг хэрэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг ирэх пүрэв гарагт буюу 24-ний өдөр ХУД-ийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болох юм.