Б.ЭНХБААТАР: ХОТЫН ИРГЭДЭЭ СУДАЛГААНЫ ТАЛБАР БОЛГОСОН С.АМАРСАЙХАН ОГЦРОХ ЁСТОЙ
Уул уурхайн инженер Б.Энхбаатартай ярилцсанаа хүргэе. Тэрээр хуучнаар ЭХЯ түлшний газарт нүүрсний цэвэр технологийн төслүүд дээр ажиллаж байсан.
-Юуны өмнө уул уурхайн инженер хүн учраас нүүрсийг хаанаас олборлож хэрхэн иргэдийн гарт хүргэдэг талаар яриагаа эхлүүлэх үү?
-Ухаа худаг Тавантолгойн орд газрын Оа,Об,Ов, болон 3,4 дугаар давхаргаас нүүрс олборлодог.Эдгээр давхаргуудаас гарган авсан нүүрсээ баяжуулах үйлдвэрт холиод баяжуулсны дараа гурван өөр чанартай нүүрс гарган авдаг. Нэгдүгээрт, сайн чанарын коксжих нүүрс хоёрдугаарт, эрчим хүчний нүүрс гуравдугаарт, эхний хоёр нүүрсийг угаасан хаягдал хэсгээс бүтсэн нүүрс. Хамгийн сайн чанарын коксжих нүүрсээ өндөр үнээр урагшаа экпортод гаргадаг. Баяжуулах үйл ажиллагаанаас гарсан (middling) буюу дундах бүтээгдэхүүн болох хагас коксжих нүүрс буюу эрчим хүчний нүүрс юм. Нүүрс баяжуулах үйлдвэрт нүүрсийг хэрхэн угааж баяжуулдаг явц нь маш энгийн боловч ус царцуулалт ихтэй манай говийн газрын доорх усыг ихээр ашиглах шаардлагатай болдог. Нүүрсний усанд хөвөх чадварыг илүү их болгохын тулд нүүрсийг угаан баяжуулдах явцад дизелийн түлш, тусгай регентүүдийг зориудаар нэмж өгдөг. Ингэснээр усанд нүүрсний хөвөх чадвар улам нэмэгдэж угаалтын явцад хөвж байгаа нүүрс нь нэг тийшээ, хоосон хүнд чулуулаг нь доош унах байдлаар баяжуулах үйлдвэрлэлийн ялгах процесс явагддаг. Өөрөөр хэлбэл хөвүүлэн баяжуулах технологид, дизель түлш болон бусад регентүүдийг нэмж ашигладаг гэсэн үг л дээ. Тиймээс эрчим хүчний угааж баяжуулсан нүүрсэнд хүхрийн агууламж анх уулын цулдаа буюу байгальд байсан 1 хувь угааж баяжуулсны дараа нийт карбоны агууламж өсөхийн хэрээр хүхрийн эзлэх хувь 2-3 хувь болсон гэж ойлгож болно. Энэ юугаар батлагддаг вэ гэвэл Уул уурхай газрын тосны төв лабораторийн 2019 оны долоон сард хийсэн шинжилгээнүүдийн утгад 2.23 хувь хүхрийн агуулгатай чанарын хяналтын шинжилгээгээр батлагдсан. Бүрэн коксжих нүүрс биш учраас экспортод гаргах боломжгүй худалдан авах үнэ нь тээвэрлэлтийн өртгөө нөхөхгүй учир. Тиймээс эрчим хүчний нүүрс байдлаар нь экспортод гаргахад тээврийн зардал нь өндөр учраас Баяжуулах үйлдвэрийн хажууд олон жилийн турш хуримтлуулж, овоолго үүсгэсэн байсан. Ухаа худагийн баяжуулах үйлдвэрийн удирдлагын зүгээс хэлэхдээ, нийгмийн сайн сайхны төлөө гэж ярьж байгаа боловч, үнэн хэрэг дээрээ борлуулагдахгүй овоолго болсон нүүрсээ талбайгаасаа үнэгүй чөлөөлж байгаатай адил юм. Ингэхдээ, Өмнөговиос-Улаанбаатар хот руу нүүрс тээвэрлэж ирэхдээ Улаанбаатар-Өмнөговь аймгийг холбосон засмал замыг Стандарт бус хүнд даацын тээврийн хэрэгслээр зориудаар их хэмжээний нүүрс тээвэрлэж замыг эвдэж сүйтгэсний хариуцлагыг хэн гэдэг албан тушаалтан хариуцах, шахмал түлшний үйлдвэрийн зардал дээр нэмж энэ замыг барьж байгуулсан 300 сая долларын өртгийг нэмж тооцохоос өөр аргагүй юм.
-Ямартай ч сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх түүхий эдээ иймэрхүү байдлаар өртөг өндөртэй тээвэрлээд аваад ирж. Яг сайжруулсан түлш үйлдвэрлэх процесс хэрхэн явагддаг юм бол?
-Ингээд Өмнөговиос тээвэрлэн авч ирсэн эрчим хүчний нүүрсээ барьцалдуулагчтай хольдог. Барьцалдуулагч хийхийн тулд цардуулын цавуу, бентонит буюу шар шавар, ус хэрэглэдэг. Ингээд хэвэнд оруулж хатааснаар шахмал түлш үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, бидний түлшиндээ хэрэглэдэг нүүрс болон нүүрсийг угааж барьцалдуулж хэвэнд оруулсан шахмал түлшний бүрдүүлэгч үндсэн химийн элемент нь нүүрстөрөгч, устөрөгч бөгөөд, хүчилтөрөгч, хүхэр, азот тодорхой хэмжээгээр агуулагдана. Улаанбаатарын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж заншсан хүрэн нүүрсэнд нүүрстөрөгчийн агуулга 40 хувь, дэгдэмтхий хий болон бусад бодисууд нь 40 хувь, чийглэг нь 35 хувь байдаг бол сайжруулсан шахмал түлшний нүүрстөрөгчийн агуулга 70 хувь, чийглэг нь дөрвөн хувь, барьцалдуулагч нь таван хувь дэгдэмтхий хий болон бусад бодисууд нь 20 хувьтай байгаа юм. Энэ нь шаталтын үеийн температураас хамаарч бутрал болон дэгдэлтийн процесс харилцан адилгүй явагдах шалтгаан болж байна.
-МХЕГ, Онцгой байдлын газар гэх мэт холбогдох газруудаас сайжруулсан шахмал түлштэй холбоотой шинжилгээнүүдийг хийгээд бүх зүйл хэвийн гэсэн хариу өгсөн. Таны бодлоор асуудал хаана байна гэж харж байгаа вэ?
-Холбогдох байгууллагуудаас сайжруулсан шахмал түлшийг лабораторийн шинжилгээнд оруулахад бүх үзүүлэлт нь хэвийн гарсан гэж мэдэгдсэн. Гэтэл тэд шахмал түлшний юуг хэмжээнд байгаа вэ гэхээр нүүрсний бүтцийн химийн элементүүд бүтэц болон найрлагын физик шинж чанар болох чийглэгийн хэмжээ, дэгдэмхий бодисын хэмжээ, үнслэг, дотоод чийглэгийн хэмжээ гэх мэт чанарыг нь хэмжээд байгаа болохоос сайжруулсан шахмал түлшийг шатаах үед, шатаасны дараа ямар агууламжтай утаа болон хийн найрлагууд гарч байгаа вэ энэ нь агаарын бохирдолд ямар нөлөө үзүүлж, хүний амь нас эрүүл мэндэд ямар ноцтой хохироож байгаа вэ гэдгийг хэмжихгүй байна. Түүнийг нь хэмжсэн ганц газар нь ганцхан БНСУ-н KBM институт.
-Тэгвэл БНСУ-д хийсэн шинжилгээгээр ямар дүгнэлт гарсан юм бол оо?
-Сайжруулсан шахмал түлшийг өнгөрсөн зун БНСУ-д гадаа 20 хэмийн дулаан үед лабораторийн зууханд буюу сайн чанарын агаарын үлээлэгтэй зууханд туршсан үзүүлэлтийг харвал, хамгийн сайн нөхцөлд Тавантолгойн түлш компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшийг шатаах үед гарч байгаа угаарын хий болон бусад хорт хийн нэгдлийг шинжилсэн гэсэн үг. Уг шинжилгээний дүгнэлтээр нэг метр куб агаарт агуулагдах нүүрстөрөгчийн дутуу исэл буюу СО2 255 ppm, Хүхэрлэг хий нь 166 ppm, СxHy хавсарсан нийлмэл хийнүүд 295 ppm хэмжээтэй гарсан. Эндээс харахад хавсарсан нийлмэл хийнүүд хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу ислийн хийнээс илүү их ялгарч байгааг харж болно. Энэ үзүүлэлт нь сайжруулсан шахмал түлш хамгийн сайн шатаж байгаа үед гарч байгаа тоон үзүүлэлт юм. Харин шаталт сайн явагдахгүй, түлш удаан уугьж байгаа үед энэ үзүүлэлтүүд 4-5 дахин нэмэгдэх хорт хийнд амь насанд аюул учруулах байдал хэдхэн минутаар хэмжигдэх асуудал юм. Тиймээс нийт иргэддээ сайжруулсан түлшээ түлэх явцад зааврын дагуу түлшээ зуухандаа дүүртэл хийхгүй шаталтыг бүрэн дэмжих үүднээс яндангийн агаарын халхавч бүрэн нээж шинээр түлш зуухандаа нэмэхдээ мод заавал нэмж галаа бүрэн асааж байвал бага хордоно.
-Нэг ёсондоо бүрэн шаталт явагдах үед агаарт дэгдэх хорт хийн үзүүлэлт бага, харин уугих процесс явагдах үед илүү их аюул дагуулдаг байх нь, тийм үү?
-Бидний мэдэх уламжлалт түүхий нүүрс зөөлөн бутрамтгай тул шаталт нь тэр хэмжээгээр нүүрс нь бутарч шаталтад шаардагдах агаарыг өөртөө авах бөгөөд богино хугацаанд өндөр хэмийн халуунд шаталт явагдахыг дэмжих замаар дэгдэмтхий хийн орцын ихэнх хэсгийг зуухны хотол дотроо бүрэн шатааж харин бусад нэгдлүүд нь устай урвалд орж уур, үнс болон дэгдэж утааг ихээр яндангаар ялгаруулж байдаг. Ямар ч нүүрсийг шатаахад яндангийн зам урт байх тусмаа уур, үнс ханан пийшинтэй айлуудын худгийн доод хэсэгт тунадас маягаар хуримтлагдсанаас болж яндангийн гадаад агаарын таталтын урсгалыг багасгадаг учраас айл бүхэн пийшингийн худгуудаа тогтмол хөөлж тогтсон тортог үнсээ цэвэрлэж байх нь нэн чухал.
Ялангуяа сайжруулсан шахмал түлшийг шатаахад хатуу нягт мөлгөр тул асалт муутай заавал их хэмжээний мод нэмж түлж байж түлшний асалтын температурт хүрч асдаг онцлогтой. Сайжруулсан шахмал түлшний шаталтын онцлог нь гадаргуу бүрхүүлээсээ дотогшоо чиглэсэн байдлаар шаталт явагддаг учраас шаардагдах нь агаар зөвхөн гадаргуу хэсэг дээр асалтыг дэмжиж байдаг. Иймд яндангийн таталт болон агаарын урсгалыг зуухан дотроо дэмждэг төслийн зуухнуудад энэ түлшийг шатаахад хэвийн, харин энгийн уламжлалт зуух болон ханан пийшинтэй айлын зуухнуудад агаар дутагдсанаас болж, сайжруулсан шахмал түлш бүрхүүл дотроо дутуу шаталт явуулж их хэмжээний хорт хийнүүд, мөн дэгдэмтхий хийнүүд шатахгүй агаарт цацагдаж байна. Ингэснээр Улаанбаатар хотын иргэд дотоод болон гадаад орчны хорт нийлмэл хийнүүдийн нэгдлээр хордож эхэлсэн. Судалгаа хийж үзэхэд гурван цагийн турш үргэлжилсэн шаталтын төгсгөлд буюу цогшоод ирсэн үедээ түүхий нүүрсний ялгаруулж буй CO буюу нүүрстөрөгчийн дутуу исэл 860 ppm байсан бол шахмал түлшнийх хоёр дахин их буюу 1713 ppm байжээ. Энэ үед иргэд дулаанаа хадгалах зорилгоор зуухны яндангийн хаалтаа хаадаг нь угаарын хий дотоод орчинд тархаж, үхэлд хүргэдэг гэх урьдчилсан дүгнэлт гаргасан. Төгсгөлдөө хоёр дахин их угаарын хий ялгаруулж байгааг дутуу шаталттай холбон тайлбар¬лаж буй. Тавантолгой компаниас иргэдэд гал түлэх зааварчилгаа өгөхдөө заавал шинээр мод нэмж галаа түлэхийг зөвлөж байгаа. Учир нь уугих процесс явуулахгүйгээр шууд шаталтыг дэмжих процесс явуулж байгаа юм. Хэрэв цогон дээр шахмал түлш хийвэл шахмал түлш шууд шатахгүйгээр доор нь халуун цог халаахаар “Бууз жигнэх үед үнэр нь үнэртдэг шиг” шатахгүй уугих процесс явагддаг. Мөн үнслэг их учраас шаталтын явцад үнс дээш бургиад хэсэг хугацааны дараа эргэн шахмал түлш дээрээ буудаг. Ингэснээр шахмал түлш дутуу шатдаг. Ингэхээр хамгийн их уугих процесс анх асаах үед, дараа нь гал унтрах үед үнсэнд дарагдсан түлш ялгараад асар их хорт хий ялгаруулж байна.
-Агаарын чанарыг хэмжих багажуудын үзүүлэлтээр арай өөр утга илэрхийлээд байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Харин агаарын чанарыг хэмжих багаж өөр зүйл “хэлж” буйг энд онцолмоор байна. Утаа нүдэнд үзэгдэхгүй ч агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ өмнөх оны мөн үеэс 2-3 дахин ихэссэн гэж ойлгож болно. Утаа бага ялгарч байгаа болохоор PM10 буюу том хэмжээст тоосонцрын хэмжээ бага зэрэг буурсан нь бол үнэн, харин эсрэгээрээ хүхэрлэг хийн хэмжээ 2018 оны үзүүлэлтээс дунджаар хоёр дахин оргил галлагааны үед буюу өглөө оройдоо хүлцэх хамгийн доод хэмжээ буюу 50 хувиас 100-180 болтол өсөөд байна. Ийм үзүүлэлт долоо хоног бүрийн тайланд давтагдаж байгаа аж. Түүнчлэн зарим PM10 тоосонцор 75 хувьд нь стандартаас давж байсан бол 89 хувь болж нэмэгдсэн байна. 2018 оны аравдугаар сарын аравны өдөр БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбатын тушаалаар агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журамд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр 101-200 нэгжийг бага бохирдолтой гэж, 201-300 нэгж байвал бохирдолтой, 301-400 бол их бохирдолтой, 400-500 бол маш их бохирдолтой гэж тооцохоор болсон. Энэ нь БНХАУ-д мөрдөгддөг стандарт. Харин ДЭМБ-ын стандартыг АНУ болон Европын орнуудад мөрддөг. Үүгээр бол 101-150 нэгж нь бага бохирдолтой, 151-200 нь бохирдолтой, 201-250 нэгж болоод ирэхэд их бохирдолтой гэж улаан өнгөөр тэмдэглэж хүний эрүүл мэндэд аюултай байдлыг илэрхийлдэг. Гэтэл энэхүү аюултай гэх үзүүлэлт нь манайд дөнгөж бохирдол эхлэх хэмжээ болсон. Ингэж иргэдийн толгойг угааж байна. Агаарын чанарын индексийн будилаан үүгээр дуусахгүй. Нэг метр куб агаар дахь аль нэг хорт бодисын хэмжээ 012 нэгж болоход нэг нэгжээр тоо нь нэмэгддэг байсан бол одоо мөрдөгдөж буй хятад стандартаар 035 болгосон. Өөрөөр хэлбэл нэг тоо нэмэх хэмжээсийг гурав дахин нэмсэн гэсэн үг. Тэгэхээр энэ жил мөрдөж байгаа агаарын чанарыг хэмжих стандарт бол өмнөх жилүүдээс гурав дахин бага үзүүлэлтийг харуулж байгаа гэсэн үг. Ингээд ил харагдах тоогоор ч, түүн дотор илэрхийлэгдэх нэгжээр ч дахин дахин зөрүүлж, хорт бодисын хэмжээг аюулгүй гэж иргэдэд ойлгогдох бүхий л ажлыг одоогийн эрх баригч нар хийгээд байна.
-Хүхэрлэг хийн агаарт агуулагдах хэмжээ нэмэгдсэн нь иргэдийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг юм бол?
Яг өнөөдөр эмнэлгүүдийн нөхцөл байдлыг харвал томуу болон амьсгалын замын өвчин өнгөрсөн жилийн өдий үед буюу нөгөө утаа ихтэй байсан гэх үетэй харьцуулбал 10 хувь илүү байна. ЭМЯ-ны мэргэжилтнүүд B хүрээний томуугийн өвчлөлт дэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч утаа багасахаар өвчлөлт буурна харин B хүрээний томуу утаа багатай үед ч ихтэй үед ч адилхан тусна гэж тайлбарлахтай агаар нэг сонсогдохоор байна. Яг үнэн бодит байдал дээр
хүхэрлэг хий болоод азотын ислийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгааг дэлхийн эрдэмтэд аль хэдийнэ хийчихсэн байна. Хүхэрлэг хий нь хүний уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг хорт нэгдэл. Мөн амьсгалын дээд замыг цочроох нөлөөтэй. Хүхрийн давхар ислийн 90 хувь нь амьсгалын дээд замд шингэж, гуурсан хоолойн үрэвсэлт өвчин үүсэхэд хүргэдэг бол хүхрийн ислүүд нь салстын цэвэрлэх үүргийг дарангуйлдаг аж. Хүхрийн давхар исэл нь жигнэгдэгч бодис буюу PM 2.5-10-тай хавсарсан бол илүү хүчтэй нөлөө үзүүлдэг гэж Монголын болон олон улсын эрдэмтэд хэлээд байдаг.
-Өмнөх жилүүдэд азотын давхар ислийг үзүүлсэн агаарын чанарын хэмжигч багажууд аль хэсэгт түлхүү заадаг байсан юм бол?
-Урьд нь, автомашины бохирдол ихтэй газруудад агаарын чанар хэмжигч багажууд азотын давхар ислийг өндөр заадаг байлаа. Учир нь энэ нэгдэл аливаа түлш өндөр температурт шатах үед үүсдэг ба авто тээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулах эх үүсвэрээс ялгардаг. Харин одоо зөвхөн түгжрэл ихтэй газруудад бус, агаарын чанарын агууламжид тэр чигт нь нөлөөлж байгаа нь харагдаж байна. Эдгээр бодис нь амьсгалын замын халдварт биш болон хурц халдварт өвчнүүд, гуурсан хоолойн багтраа, зүрх судасны өвчин, уушгины хавдар үүсэх урьдач нөхцөл болдог. Улмаар хүн амын нас баралтын түвшинд нөлөөлөх хүчин зүйл болдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын судлаачдын бүтээлээс харж болно. Дээрх өвчин үүсэхэд тухайн хүний нас, эрүүл мэндийн байдал, архи, тамхины хэрэглээ, ахуйн болон ажлын байрны нөхцөл зэрэг үзүүлэлтүүд нөлөөлөх нь тодорхой. Гэхдээ өнөөдөр Улаанбаатарчуудын хувьд 200 мянган яндангаас ялгарах утаан дахь хоёр дахин нэмэгдсэн хорт бодисын хөнөөлөөс хэн ч зайлж чадахааргүй байдалд ороод байна.
-Гэхдээ иргэдийн хэлж байгаагаар агаарын бохирдол тодорхой хувиар буурсан. Чухам агаарт агуулагдах хорт бодис нь ямар байгааг мэдэхгүй байна гэж байсан?
-Мэдээж, утааны эсрэг тэмцэл нэг алхам урагшилсан уу гэвэл урагшилсан. Гэхдээ үүнээс болж гуравхан сая иргэнтэй монгол улс хэдэн хүнээ золиослох ёстой болж байна. 2019 оны аравдугаар сарын 02-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх нийт зургаан дүүргийн 619 өрхийн 1511 иргэн бүртгэгдсэн байна. Эдгээр иргэдийн 838 нь насанд хүрсэн бол 673 нь бага насны хүүхэд байна. Харамсалтай нь угаарын хийд хордож 12 хүн амь насаа алдсанаас насанд хүрсэн хүн зургаа, хүүхэд зургаа нас барсан байна. Эрх баригчид асуудлын учир шалтгааныг олж, яаралтай зохих арга хэмжээ авахын оронд үүгээр далимдуулж ямар бизнес хийж болох тухай бодож суугаа нь харамсалтай. Тэд эхний ээлжинд арваннэгдүгээр сарын нэгэн гэхэд айл бүрт утаа мэдрэгч өгнө гэсэн. Одоог хүртэл таг. Зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн гэж албаны эх сурвалж мэдээлсэн. Харин сүүлийн үеийн мэдээллээр 3.5 тэрбум төгрөг болсон байна лээ. Үүний цаана хэний, ямар бизнесийг дэмжих тухай яриа өрнөж буй биз. Тэднийг ханцуйн дотроо наймаалцаж суух хооронд хэдэн хүн угаартаж, хордож, амиа алдах ёстой юм бэ. Нийслэлийн ИТХ-аас зохион байгуулсан шахмал түлшний асуудлаар нээлттэй сонсголоор зуухны судалгаа хийгээгүй, мэдээллээр хангаагүй байж шахмал түлшийг хэрэглээнд шууд нэвтрүүлсэн нь олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох шалтгаан болжээ гэдэгт үндсэндээ бүх судлаачид санал нэгдсэн.
Эх сурвалж: “АРДЧИЛАЛ ТАЙМС” СОНИН
37 comments
After examine a number of of the weblog posts in your web site now, and I really like your manner of blogging. I bookmarked it to my bookmark website checklist and can be checking again soon. Pls check out my web page as effectively and let me know what you think.
bape http://www.bapesclothing.com
There is noticeably a bundle to know about this. I assume you made sure nice factors in features also.
goyard http://www.goyardshandbag.com
I’m usually to blogging and i actually appreciate your content. The article has actually peaks my interest. I am going to bookmark your web site and hold checking for new information.
pg 4 http://www.paulgeorgeshoes.us.com
It抯 onerous to seek out educated folks on this matter, however you sound like you realize what you抮e speaking about! Thanks
jordans http://www.jordanssneakers.us.com
There’s noticeably a bundle to learn about this. I assume you made sure good factors in features also.
golden goose sabot http://www.goldengooseoutletus.com/index.php?main_page=advanced_search_result&search_in_description=1&keyword=sabot
Once I originally commented I clicked the -Notify me when new feedback are added- checkbox and now each time a remark is added I get four emails with the same comment. Is there any approach you possibly can take away me from that service? Thanks!
jordan 1 off white http://www.offwhitexjordan1.com
Spot on with this write-up, I really think this web site needs far more consideration. I抣l in all probability be once more to read way more, thanks for that info.
supreme http://www.supremes.us.org
I discovered your weblog web site on google and verify a couple of of your early posts. Continue to keep up the excellent operate. I simply extra up your RSS feed to my MSN Information Reader. Searching for forward to studying extra from you afterward!?
golden goose sneakers http://www.goldengooseofficial.com
very good submit, i definitely love this website, carry on it
hermes belts http://www.hermesbelts.us.org
This is the correct weblog for anybody who desires to find out about this topic. You realize so much its almost laborious to argue with you (not that I actually would want匟aHa). You undoubtedly put a brand new spin on a topic thats been written about for years. Nice stuff, just great!
yeezy boost 350 http://www.adidasyeezyboost350.us.com
The subsequent time I read a blog, I hope that it doesnt disappoint me as a lot as this one. I imply, I do know it was my option to learn, however I truly thought youd have one thing interesting to say. All I hear is a bunch of whining about one thing that you might repair if you happen to werent too busy on the lookout for attention.
jordans http://www.cheapjordanss.us.com
Aw, this was a really nice post. In concept I wish to put in writing like this additionally ?taking time and precise effort to make a very good article?however what can I say?I procrastinate alot and by no means appear to get something done.
kd shoes http://www.kd13shoes.us
I am often to running a blog and i actually appreciate your content. The article has actually peaks my interest. I’m going to bookmark your site and maintain checking for new information.
curry shoes http://www.curry6.net
It抯 arduous to find knowledgeable people on this topic, however you sound like you realize what you抮e talking about! Thanks
supreme http://www.supremes-clothing.us.com
you could have a terrific weblog right here! would you like to make some invite posts on my blog?
off white t shirt http://www.offwhitetshirt.us.com
WONDERFUL Post.thanks for share..extra wait .. ?
golden goose sneakers sale http://www.goldengoosesonline.com
This is the precise weblog for anyone who desires to seek out out about this topic. You understand so much its virtually hard to argue with you (not that I actually would need匟aHa). You positively put a new spin on a topic thats been written about for years. Great stuff, simply nice!
supreme t shirt http://www.supremeshirt.us.com
very nice submit, i actually love this web site, keep on it
jordan shoes http://www.jordan11retro.us.com
I抦 impressed, I have to say. Actually not often do I encounter a blog that抯 both educative and entertaining, and let me inform you, you have hit the nail on the head. Your concept is outstanding; the problem is one thing that not enough persons are talking intelligently about. I’m very completely happy that I stumbled across this in my search for one thing regarding this.
yeezy boost 700 http://www.yeezy700.us.com
I抦 impressed, I have to say. Actually rarely do I encounter a weblog that抯 each educative and entertaining, and let me let you know, you may have hit the nail on the head. Your concept is outstanding; the difficulty is something that not sufficient persons are speaking intelligently about. I am very completely happy that I stumbled across this in my search for something referring to this.
off white http://www.off-whiteclothing.us.com
This website online is really a stroll-by way of for all of the information you wanted about this and didn抰 know who to ask. Glimpse right here, and you抣l undoubtedly discover it.
yeezy http://www.yeezyshoesuk.com
You made some first rate points there. I looked on the internet for the problem and located most people will associate with along with your website.
kyrie 8 shoes http://www.kyrie8shoes.com
Can I just say what a aid to search out somebody who actually is aware of what theyre talking about on the internet. You positively know find out how to deliver a difficulty to light and make it important. Extra people need to learn this and perceive this facet of the story. I cant consider youre no more well-liked because you positively have the gift.
golden goose sneakers sale http://www.ggdb.us.com
Your home is valueble for me. Thanks!?
yeezy boost 700 http://www.yeezy-700.com
I used to be very pleased to search out this net-site.I needed to thanks to your time for this wonderful learn!! I positively enjoying each little bit of it and I’ve you bookmarked to take a look at new stuff you weblog post.
curry shoes http://www.curry9.us
Once I initially commented I clicked the -Notify me when new comments are added- checkbox and now each time a remark is added I get four emails with the same comment. Is there any way you can remove me from that service? Thanks!
curry shoes http://www.stephcurry.us
Youre so cool! I dont suppose Ive read anything like this before. So nice to search out any person with some original ideas on this subject. realy thank you for beginning this up. this website is one thing that’s wanted on the web, somebody with slightly originality. useful job for bringing something new to the internet!
kd 12 http://www.kd12.org
Would you be interested by exchanging hyperlinks?
golden goose shoes http://www.goldengooseshoes.us.org
Good post. I study something more difficult on completely different blogs everyday. It will always be stimulating to read content from other writers and apply a little bit something from their store. I抎 prefer to use some with the content on my weblog whether you don抰 mind. Natually I抣l provide you with a link in your web blog. Thanks for sharing.
curry shoes http://www.curry9shoes.com
Spot on with this write-up, I actually suppose this website wants far more consideration. I抣l in all probability be once more to learn rather more, thanks for that info.
golden goose superstar sneakers http://www.goldengoosessale.com/superstar-c-122_34_88
Spot on with this write-up, I actually assume this website needs way more consideration. I抣l in all probability be once more to read much more, thanks for that info.
off white hoodie http://www.off-whites.us
Oh my goodness! an incredible article dude. Thanks Nonetheless I’m experiencing challenge with ur rss . Don抰 know why Unable to subscribe to it. Is there anyone getting similar rss drawback? Anybody who is aware of kindly respond. Thnkx
Jordan Travis Scott http://www.travisscotjordan.com
That is the proper weblog for anybody who wants to seek out out about this topic. You understand so much its almost arduous to argue with you (not that I truly would want匟aHa). You undoubtedly put a brand new spin on a subject thats been written about for years. Great stuff, simply great!
air jordan http://www.jordansshoes.us.com
I’m often to blogging and i really respect your content. The article has actually peaks my interest. I am going to bookmark your site and hold checking for new information.
bape clothing http://www.bape-clothing.us
The subsequent time I learn a weblog, I hope that it doesnt disappoint me as much as this one. I mean, I know it was my option to read, but I really thought youd have one thing attention-grabbing to say. All I hear is a bunch of whining about something that you may repair should you werent too busy in search of attention.
fear of god hoodie http://www.fearofgod.us.com
Can I simply say what a relief to seek out somebody who truly is aware of what theyre talking about on the internet. You undoubtedly know find out how to bring a problem to light and make it important. More individuals have to learn this and understand this side of the story. I cant imagine youre no more popular because you definitely have the gift.
off white clothing http://www.off-whiteclothing.us.org
Spot on with this write-up, I actually suppose this website needs far more consideration. I抣l probably be once more to learn way more, thanks for that info.
off white https://www.offwhitesoutlet.com